ПРИНТЕРИЙН тухай
Принтер бол далд өртөгтэй төхөөрөмж гэдгийг юун түрүүн дуулгая. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та принтерийг нэг удаа худалдан авсан ч гэсэн танаас гарах мөнгөүүгээр дуусахгүй юм. Та байнга л хор, цаас, завсар үйлчилгээ гэсэн төлбөрүүдийг төлөх шаардлагатай. Иймээс принтертэй ухаалаг харьцаж эдгээр зардлуудыг аль болох бага байлгах хэрэгтэй.
ПРИНТЕРИЙН ТУХАЙ
Принтер гэдэг нь хэвлэх төхөөрөмжийг хэлж байгаа гэдгийг одоо нялх хүүхэд ч гэсэн ойлгоно биз дээ. Та компьютер дээрээ бэлтгэсэн баримт, зураг, дүрслэлээ принтерийг ашиглан цаасан дээр буулгана гэсэн үг. Өнөөдөр принтер нь айл гэр, оффис албан тасалгаанд зайлшгүй байх ёстой төхөөрөмжийн нэг болжээ. Байгууллагууд аливаа баримтыг биетээр хэвлэн хадгалах сонирхолтой байдаг.
ПРИНТЕРИЙН ТӨРЛҮҮД
Хэрэглээ, технологи зэргээсээ шалтгаалан принтерүүд нь хэд хэдэн төрөл байдаг:
· Dot Matrix Printer - Цэгэн мартицан принтер - 20 хавьцаа зүү бүхий толгойтой бөгөөд тэрхүү толгой нь нааш цааш гүйн цаасан дээр хэвлэдэг. Өөрөөр хэлбэл дээр үеийн бичиг машинархуу технологитой юм уу даа. 20 зүү нь янз бүрийн дарааллаар дарж, тухайн үсгийн тэмдэгтийг гаргана. Яг л тооны машины дэлгэцэн дээр тоонууд хэрхэн гардаг вэ, түүн шиг л юм. Тэгэхээр ийм принтерт үсгийн шрифт, энээ тэрээ ойлголт ярихад их хэцүү нь ойлгогдож байна. Хэдийгээр график хэвлэж чадах боловч асар болхи зурах нь тодорхой. Туузан хортой байдаг бөгөөд түүгээр хэвлэсэн зураг нь асар олон мэдэгдхүйц болхи цэгүүдээс бүтсэн байна.
· Inkjet Printer - Бэхэн хортой принтер - Хамгийн анх Canon энэ технологийг бүтээсэн бөгөөд гол агуулга нь асар хурдан хатдаг бэхэн хорыг цаасан дээр маш жижиг цэг байдлаар цацаж хэвлэдэг байна. Энэхүү хор нь тусгай саванд хадгалагддаг.
· Laser Printer - Лазер принтер - Хэвлэхдээ лазерын технологи ашигладаг учраас ийн нэрийджээ. Лазер нь тусгай хэвэн дээр юуны түрүүнд зургийг буулгана. Хэв гэдэг маань бул л юм даа. Тэрхүүбул нь дахин хорон дээгүүр эргэж хорыг өөр дээрээ наалдуулж авна. Дараа нь цаасан дээр тэрхүү
наалдуулсан хороо хайлуулж буулгана. Ингээд хэлэхэд хэдий амархан ч энд
асар нарийн технологи ажиллаж байгаа гэдгийг уншигч авхай ойлгож байгаа
биз ээ.
Лазер принтерийн хэрхэн ажилладгийг хүн бүхэн сонирхож байгаа бол доорх хэсэгт анхаарал хандуулна уу:
· Cleaning - Цэвэрлэгээ - Бул дээрх өмнөх зураг болон хорыг цэвэрлэж, шинэ ажилд бэлтгэнэ.
· Conditioning - Бул дээр негатив дүрсийг буулгана.
· Writing - Лазер, LED, LCS (Liq¬uid Crystal Shutter) зэрэг гэрлийн эх үүсвэрүүд нь бул дээрх дүрсийг халааж баталгаажуулна. Өөрөөр хэлбэл дүрс нь тогтвортойгоор наалдана гэсэн үг.
· Developing - Нунтаг хор нь цахилгаан цэнэгжих бөгөөд бул дээр наалдсан дүрс рүү татагдан наалдана.
· Transfer - Бул дээр наалдсан хорыг цаас руу шилжүүлэх
ажил явагдана. Ихэвчлэн гурил элддэг шиг булнуудын дундуур цаас
ороогдон орсноор хор шилжих болно. Гэвч цаасан дээрх хор нь сайн
наалдаагүй хэврэг байгаа гэдгийг анхаараарай. Хэрвээ түүнийг гараараа арчвал шууд заваарах болно.
· Шатаах - Цаасан дээр наалдсан хорыг халуун даралтаар бэхжүүлэх болно. Яг л халуун индүүгэсэн үг. Ийм учраас л лазер принтерээс гарсан цаас халуун, бас цэнэгжсэн маягтай байдаг юм даа.
1. Plotters - Плоттер - Ийм принтер нь цаасан дээр дүрсийг зурахын тулд үзэг хэрэглэнэ. Ихэвчлэн маш том хэмжээтэй байдаг. 1 метрээс дээш 5, 10 метр хүртэл өргөнтэй байдаг. Харин цаасыг гулгуулж авдаг болохоор урт нь хичнээн ч байсан ялгаагүй ажээ. Барилгын техникийн зураг зүй, реклам сурталчилгааны агентлагууд өргөнөөр хэрэглэдэг. Маш өндөр үнэтэй.
2. Thermal printer - Дулааны принтер - Халсан зүүнүүдийг ашиглан халуунд мэдрэмтгий цаасан дээр хэвлэдэг технологитой ажээ. Зүүнүүдийг цахилгаанаар тэжээж халаах бөгөөд цаасан дээр зөөлнөөр хүрч зурдаг байна. Мэдээж зүүгээр зурсан газраар халуун мөр үлдэх нь тодорхой. Ийм принтерийг ихэвчлэн тооны машин, факсын аппаратад суурилуулдаг. Хямд үнэтэй, чанар муутай дүрслэл, муу нягтрал зэргээрээ бусад принтерээс ялгаатай. Гэвч тэрээр чимээ багатай бас дажгүй хурдан хэвлэдэг байна.
ПРИНТЕРИЙН ШИНЖ ЧАНАРУУД
· Ямар ч принтерийг дараах шинж чанараар шинжиж болно.
· Хэвлэлтийн чанар - Хэвлэсэн зураг, текст нь хэр чанартай вэ гэдгийг харуулна.
· Хурд - Хэр хурдан хэвлэх гэдэг бол бас л чухалүзүүлэлт мөн билээ. Хэрвээ чанартай хэвлэдэг бол хурд удаантай байх нь хэвийн үзэгдэл юм.
· Бэхэн хор/Тууз - Принтер чинь ямар төрлийн хор хэрэглэдэг вэ? Бэхэн үү, нунтаг уу, эсвэл тууз хэрэглэдэг үү? Түүнийг солиход хир их зардал гарах вэ? Бас амархан уу? Заавал тусгай мэргэжилтэн шаардлагатай юу гэдгийг анхаарах ёстой.
· Цаас - Принтер чинь онцгой төрлийн цаас шаарддаг уу? Бас төрөл бүрийн зузаан, нимгэн цаасан дээр хэвлэж чаддаг эсэхийг анзаарах хэрэгтэй.
ПРИНТЕРИЙН НЯГТРАЛ
Монитор
шиг принтерт бас нягтрал гэсэн ойлголт байна. Нягтралыг DPI гэсэн
ойлголтоор хэмжинэ. Энэ нь нэг инч дэх цэгийн тоо гэсэн утгатай юм.
Тэгэхээр таны принтер 600 х 600dpi гэсэн байвал нэг квадрат инчид 360
000 цэг хэвлэж чадна гэсэнүг юм. Дээхнэ үеийн лазер принтер нь ийм нягтралтай байдаг байсан бол одоо хамаагүй өндөр болжээ. Мэдээж нягтрал өндөр байх тусмаа чанартай сайн зураг хэвлэнэ гэсэн үг.
ПРИНТЕРИЙН САНАХ ОЙ
Бэхэн болон лазер принтерүүд нь санах ойтой байдаг. Энэ нь өөрийн хэвлэх ажлыг өөр дээрээ агуулах боломжийг олгоно. Та командаа өгөхөөбольчихсон ч гэсэн хэвлээд байдаг чинь ийм учиртай юм. Зарим туршлагагүй хүмүүс командыг олон дахин өгчхөөд түүнийг нь хэвлээд байхаар учраа олохоо байчихдаг. Ийм үед принтерийг унтрааж санах ойг чөлөөлөхөөс өөр замгүй юм.
http://erbeehei.blog.gogo.mn/read/entry371892