Мэдээлэл технологи- миний амьдралд
Эх орон минь хөгжсөөр л...
Хэдэн зуун мянган жил улс орны дарлалд байсан ч монгол хүний арга ухаан, гайхалтай ур чадвараар нэгэнтээ хөл дээрээ боссон юм. Гэхдээ улс бүхнээс хоцрогдсон соёл, хөгжөөгүй байдал мөн л олон жил үргэлжилсэн. Гэвч энэ бүхэн одоо ард хоцорчээ.
Өдгөө 21-р зуун-мэдээлэл технологийн эрин зуун хэмээн нэрийдэх болжээ. Арга ч үгүй биз. Асар өндөр хөгжилтэй орнуудын араас алхам алхмаар урагшилсаар байгаа нүднээ илхэн байхад.
Өнөө үеийг гар утасгүй, интернэтгүй, компьютергүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ. Энэ бол мэдээж хэрэг улс орон маань хөгжиж байгаагийн томоохон илрэл.
Гар утас бол хүний өдөр тутмын хэрэглээ. Түүгээр ч барахгүй маш олон давуу талтай . Тухайлбал хоорондоо ярьж,мессеж бичиж чухал ажлаа ч бүтээнэ. Үүнээс гадна утсаараа төлбөр тооцоо хийж мөнгө төгрөг ч шилжүүлэх боломжтой. Ингэснээрээ банкин дээр очиж очерлож цагаа үрэхгүй байх, тэрхүү цагаа өөр зүйлд зарцуулах зэрэг олон давуу талтай.
Интернэт бол мөн л орчин үеийн хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ. Интернэтээр аялсанаар дэлхийн өнцөг болон бүрт болж буй мэдээ мэдээлэл, үйл явдлыг цаг алдалгүй хүлээн авах бүрэн боломжтой. Мөн дэлхийн хаана ч байгаа хамаатан садан, найз нөхөдтэйгөө холбоо барьж байна. Үүний тулд yahoo, gmail, facebook, twitter, messenger гэх зүйлүүдийг ашиглан өөрсдийн дуу хоолой, дүрс зургаараа ч харилцах боломжтой. Энэ бол маш том дэвшилт юм шүү. дээх нь үеийн ах эгч нар маань гадаадад сурч байхдаа гэрээ их санадаг сардаа гэрээс нь ганцхан удаа захиа ирдэг тухай ярьдаг. Харин одоо амар болжээ хэмээн ярих юм билээ.
Орчин үеийн оюутан, сурагчдын хичээлийн чухал хэрэглэгдэхүүн компьютер яахын аргагүй мөн болоод байна. Хичээл бүр компьютэртэй холбогдох болж. Компьютер, нөүтбүүкгүй айл ч ховор болж байна. Ингээд үзэхээр мэдээлэл технологи гэх зүйл бидний амьдралд ямар чухал ач хобогдолтой нь харагдаж байна.
Энэ бүхэн цаашдаа улам боловсронгуй болж эдгээрээс олон олон дэвшилтэт технологиуд бий болно гэхэд эргэлзэхгүй байна. Бүр цаашлаад өндөр өндөр хөгжилтэй улс орнуудтай эн тэнцэнэ гэдэгт итгэлтэй байна.

No comments:
Post a Comment