орчуулга

Wednesday, March 5, 2014

сургалтанд хэрэглэгддэг хэрэгслүүд

1.1   КОМПЬЮТЕРИЙН СИСТЕМ
Компьютер гэдэг нь өгөгдлийг богино хугацаанд боловсруулж үр дүнг гаргах машин юм. Мөн электроник болон электро механик хэсгүүдээс бүрдсэн төхөөрөмжийг компьютер гэнэ.
Энэ төхөөрөмжийг дангаар нь ашиглах боломжгүй бөгөөд дараах зүйлүүд нэгдэж, компьютерийн системийг бүрэлдүүлдэг. Ингэснээр бид өөрийн хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог.
ь  HARDWARE (техник хангамж)
ь  SOFTWARE (програм хангамж)
ь  ӨГӨГДӨЛ, МЭДЭЭЛЭЛ(төрөл бүрийн мэдээлэл)
ь  ГАРЫНАВЛАГА, МАТЕРИАЛ(компьютерийн програм, төхөөрөмжүүдийг ашиглах гарын авлага)
ь  ХЭРЭГЛЭГЧ(компьютерийг ашиглах хүн)
ь  ХОЛБОЛТ(телефон, утас, радио, утастай, утасгүй холболт, сансрын холболт гэх мэт)
1.2   ПРОГРАМ  ХАНГАМЖ
Програм хангамж гэдэг нь техник хангамжийг хэрэглэгч бүрэн хэрэглэх нөхцөлийг хангаж өгдөг байх ёстой. Өөрөөр хэлбэл өгөгдөл боловрсуулахын тулд техник хангамж хэрхэн ажиллахыг удирдах зааврын цуглуулга юм.
Компьютерийн програм хангамжийг
1.       СИСТЕМИЙН (System Software)
2.       ХЭРЭГЛЭЭНИЙ (Application Software)
3.       ДРАЙВЕР ПРОГРАМ( Driver install)
4.       МЭРГЭЖЛИЙН (Photoshop, AutoCAD, MathCAD)
5.       UTILITY ПРОГРАМ(Scandisk,KASPERSKY) гэх мэт ангилж  болно.
1.    Системийн програм хангамж нь техник хангамж болон програм хангамжийн хоорондын үйл ажиллагааг зохицуулан хэрэглэгчдэд хамгийн энгийн хэлбэрээр компьютер тайхарьцах боломж өгч байгаа системийн програм юм. ДэлхийдээрWindows, Unix, Linux, Macintosh гэх мэт гүйлдлийн систмемүүд хэрэглэгдэж байна. Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэдэг нь Windows үйлдлийн систем юм. Одоогоор манайд Windows XP, Windows Vista, Windows 7 үйлдлийн системүүдийг өргөн хэрэглэж байна.
2.    Хэрэглээний програм хангамж нь хүмүүст компьютерийг ашиглахад хялбар болгож өгдөг. Жишээ нь: зураг зурах, текстэн мэдээлэл боловсруулах, хүснэгт байгуулж тооцоо хийх, дуу сонгох, тоглох зэрэг. Эдгээрт Word, Excel, Media player гэх мэт.
3.    Драйверпрограмньүйлдлийн систем болон техник хангамжийн хоорондын тохиргоо хийхэд хэрэглэнэ.
4.    Мэргэжлийн нь хэрэглээний програмтай адил бөгөөд зориулалт нь тодорхой нэг зүйлд зориулагдсан. Жишээ нь барилга, техникийн зураг зурах, химийн шинжилгээ хийх гэх мэт.
5.    Utility програм нь техник хангамжийг ямар нэг хэлбэрээр дэмжих, түүнийг засах, шалгах зэрэгт хэрэглэгдэнэ.
1.3   ТЕХНИК ХАНГАМЖ
Компьютерийн техник хангамж гэдэг нь   бидний гарт баригдаж, нүдэнд харагдаж байгаа бодит биет тоног төхөөрөмжүүдийг хэлнэ. Эдгээр нь өөрийн гэсэн нэр, хүчин чадал, онцлог шинж чанартай байдаг бөгөөд өөрийн гэсэн гүйцэтгэх үүрэгтэй. Техник хангамжийг өөр өөр компаниуд үйлдвэрлэдэг Intel, ASUS, Sony гэхмэт. Техник хангамжийг дараах байдлаар ангилна:
1.       ОРОЛТЫН ТӨХӨӨРӨМЖ (УДИРДЛАГЫН ХЭСЭГ)
2.       САНАХ ОЙ
3.       ТӨВ ПРОЦЕССОР (БОЛОВСРУУЛАХ ХЭСЭГ)
4.       ЭХ ХАВТАН, НЭМЭЛТ КАРТ (БУСАД ОРОЛТ ГАРАЛТ)
5.       ГАРАЛТЫН ТӨХӨӨРӨМЖ
6.       ХАДГАЛАХ ТӨХӨӨРӨМЖ
7.       ХОЛБООНЫ ТӨХӨӨРӨМЖ
1.       ОРОЛТЫН БА УДИРДЛАГЫН ТӨХӨӨРӨМЖҮҮД
1.1   KEYBOARDгарнь компьютерийг удирдах, компьютерт  тэмдэг торуулах үүрэгтэй. Гарын товчлуурыг нь үндсэн, функциональ, тоон, хос горимын гэж хуваана.
Зураг 2. Гар

Түгээмэл хэрэглэгддэг товчлууруудын үүрэг:
Esc командыг цуцлах
Tabкурсорын байрлалыг тодорхой зайд шилжүүлэх
Caps Lockүсэг томоор бичигдэнэ
Shiftтовчлуурын хамт дарахад тэмдэгт шилжүүлэх үүрэгтэй
Ctrl баAltтовчнуудтай хамт дарагдаж команд биелүүлнэ
Spaceүг хооронд сул зай авна
Backspaceкурсор байрласнаас өмнөх тэмдэгтийг устгана
F1 F12функциональ буюу удирдлагын товчлуурууд
Enterкомандыг зөвшөөрөх, дараагийн мөрд шилжүүлэх
Deleteтэмдэглэсэн мэдээллийг устгах
Homeкурсорыг мөрийн эхэнд шилжүүлэх
Endкурсорыг мөрийн төгсгөлд шилжүүлэх
Page upнэг хуудас урагш шилжүүлнэ
Page Downнэг хуудас доош шилжүүлнэ
Print Screenдэлгэц дэх цонхыг санах ойд хуулах(copy)
Pause Breakхийж байгаа үйлдлийг түр зогсоох
Num Lockдарагдсанаар тоон товчлуурыг идэвхжүүлнэ.
1.2   SCANNERскайнер нь цаасан дээр байгаа бэлэн мэдээллийг компьютерт оруулахад ашиглана.
Зураг 3. Скайнер

1.3   DIGITAL CAMERA дижитал нь дүрсийг бичих, фото зураг болгож компьютерт оруулахDigital camera буюу тоон зургийн аппарат нь ердийн зургийн аппараттай адил зураг авах үүрэгтэй боловч ажиллах зарчим, зургийн чанар, аппаратын бүтэц зэрэг нь олон зүйлээр хоорондоо ялгаатай
Зураг 4. Дижитал аппарат

2.       САНАХ ОЙ (MEMORY)
Санах ой нь компьютерийн өгөгдлийг микропроцессорт богино хугацаанд хүргэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микро схем юм. Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг.
ь  Шуурхай санах ой - RAM (Random Access Memory)
ь  Тогтмол санах ойROM  (Read Only Memory)
ь  Бусад төрлийн санахой
RAM:
Компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM  буюу шуурхай санах ой зохицуулж байдаг. RAM нь хэд хэдэн төрөл бөгөөд SDRAM, DDRAM II, DDRAM II гэж нэрлэнэ.
Зураг 5. RAM

ROM: Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад ажиллуулдаг Boot програм хадгалагддаг. Түүний RAM аас ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхадч өөр дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах ба тарейзай тэжээж байдаг.
Зураг 6. ROM

Зураг 7. MemoryБУСАД САНА ХОЙ: Бүх төрлийн хадгалах байгууламжууд бусад төрлийн сана хойд хамрагдана. Өөрөөр хэлбэл диск төхөөрөмжууд нь мэдээлэл хадгалах, дамжуулах үүрэг гүйцэтгэнэ. Эдгээрийг санах ой гэхээсээ илүү хадгалах байгууламж гэнэ.
3.       ТӨВ ПРОЦЕССОР (БОЛОВСРУУЛАХ ХЭСЭГ)
3.1         CPU БУЮУ МИКРО ПРОЦЕССОР:
Компьютер болгонд CPU chip буюу микропроцессор байдаг. Тэр нь мэдээллийг боловсруулж үрдүнг гаргадаг бөгөөд компьютер ийн хамгийн гол төхөөрөмж буюу тархи нь юм.
CPU-ны үзүүлэлт сайн байх тусам компьютер хүчин чадалтай байна.
4.       ЭХ ХАВТАН, НЭМЭЛТ КАРТ(БУСАД ОРОЛТ ГАРАЛТ)
4.1   ЭХ ХАВТАН БОЛОН НЭМЭЛТ КАРТУУД:
Эх хавтан нь компьютерийн систмеийн гол элементүүдийг агуулдаг бөгөөд микро процессор, санахой, диск төхөөрөмж, оролтгаралтын төхөөрөмж зэргийг хооронд нь холбож өгдөг чухал төхөөрөмж нь юм. Гэхдээ эдгээр төрөөхөмжүүдээс оролт гаралтын төхөөрөмжүүд нь нэмэлт картаар холбогдоно.
Зураг 8. Эх хавтан

ь  Expansion slots: Motherboard дээр байрлах дотоод модем, дэлгэц, дотоод сүлжээ, дууны зэрэг картуудыг суулгадаг суурийг хэлдэг. Энэ нь ISA, AMR, AGP, PCI slot зэрэг төрлүүдтэй.
ь  Нэмэлт картууд: өөрөөрийн гэсэн онцлог үүрэгтэй, бие даасан оролт гаралттай төхөөрөмжүүдийг хэлнэ. Картууд нь Motherboard   дээр Expansion slot ашиглан суурилна.
ь  Зураг 9. Display cardDisplay card:энэ төхөөрөмж нь дэлгэцийг эх хавтантай холбож өгөх бөгөөд микро процессорын хийж байгаа үйлдэл, програм хангамжийг хэрэглэгчдэд харуулах үүрэгтэй. Тус карт нь өөрийн дотоод санах ойтой. Санах ойн хэмжээ нь их байх нь компьютерийн видео дүрслэх чадвар нь сайн байна гэсэн үг.
ь  Sound card: энэ карт нь дууг компьютераас Speaker буюу чанга яригч руу гаргах мөнмикрофоны тусламжтайгаар дууг компьютерт бичиж хадгалах боломжийг олгодог. Дууны картнь ISA эсвэлP CI төрлийн слот бүхий байж болно. Бараг бүх дууны карт нь дууг электрон хувилбараар гаргадаг стандарт болох MIDI-г ашигладаг.
Зураг 10. Display card

ь  LAN card: энэ төхөөрөмж нь компьютерууд хоорондоо холбогдож мэдээлэл солилцоход хэрэглэгдэнэ.
ь  Зураг 11. LAN cardModem card: энэ төрөөхөмж нь компьютерт боловсруулсан өгөгдлийг телефон шугамаар дамжуулахын тулд аналогируу хувиргаж модуляци хийх үүрэгтэй.
5.       ГАРАЛТЫН ТӨХӨӨРӨМЖ
Микро процессорын боловсруулсан мэдээллийн үр дүнг ямар нэгэн хэлбэрээр бидэнд хүргэж ойлгуулдаг төхөөрөмжүүдэнд багтана. Эдгээр нь гол дуу гадаад төхөөрөмжүүд юм.
ь  Дэлгэцmonitor нь мэдээллийг дүрсхэл бэрээр харуулах гаргах үүрэгтэй.
ь  ХэвлэгчPrinter нь боловсруулсан мэдээллийг цаасан дээр буулгахад зориулагдсан төхөрөөмж. Хэвлэгч нь өнгөт, хар гэсэн төрлүүдтэй.
ь  Өсгөгчнь компьютерт байгаа дуу авиаг сонсоход зориулагдсан төхөөрөмж.
Зураг 12. ХэвлэгчЗураг 13. Өсгөгч

6.       ХАДГАЛАХ ТӨХӨӨРӨМЖ
Компьютерийн мэдээлэл гэдгээр боловсруулсан файл, програм хангамжийг бүрдүүлэгч файлуу дзэргийг ойлгох бөгөөд эдгээрийг хадгалж, агуулах төхөөрөмжийг хадгалах байгууламж ба диксгэнэ.
ь  Уяндикс нь ихэвчлэн мэдээллийг зөөвөрлөхөд зориулсан байдаг бөгөөд ямарч зориулалтаар хэрэглэж болно.
ь  Зураг 14. Хатуу дискХатуудиск нь харьцангуйгаар багтаамж ихтэй. Нэг компьютерт 1-4 хатуу диск зэрэгцүүлэн тавьж болно.
ь  Зураг 15. Компакт дискCD (компактдиск) мэдээллийг хадгалахад тохиромжтой. Оптик дискэн дээрх мэдээллийг лазерийн гэрлийн тусламжтайгаар уншиж бичдэг. CD-гашиглах хэлбэрээр ньAudio (дууны), Data (програм, тоглоом...), DVD (кино, клип) гэжангилна. CD ньдотрооCD-R (CD-Recordable), CD-RW (CD-Rewritable) гэж 2 төрөл болон хуваагдана. ХаринCD-RW нь олон удаа дахин бичилт уншилт хийхэд зориулагдсан.
ь  Flash Disk сүүлд шинээр маш хүчтэй гарч ирсэн зөөхөд хялбар хийгдсэн диск юм. Энэ диск нь түлхүүрийн зүүлт шиг хэмжээтэй USB port-той компьютерт шууд холбож хэрэглэнэ.
ь  Memory Disk дижитал камерт зориулагдсан дикс юм. Энэ диск нь овор хэмжээний хувьд маш жижиг боловч дотоод багтаамж нь байдаг онцлогтой юм.
Зураг 16. Flash диск

7.       ХОЛБООНЫ ТӨХӨӨРӨМЖ
Орчин үед хүмүүс компьютерийн сүлжээ ашиглан мэдээллийг хялбар солилцох боломжтой болсон. Интернет болон бусад сүлжээнд холбогдохын тулд тусгай зориулалтын техник хангамж, програм  хангамжуудыг ашиглах хэрэгтэй. Иймээс сүлжээний холболтын төхөөрөмжүүдийн талаар орууллаа.
Интернетэд холбогдох нь
ь  Телефон утасын модемTelephone  modem
Утасны шугамаар ISP буюу интернетийн үйлчлэгч компанитай (Internet Service Provider) холбодог төхөөрөмж юм.
ь  Телефон утасны шугамDigital  subscriber  line
Телефон утасны шугамыг ашиглан өндөр хурдраа интернетэд холбох төхөөрөмж бөгөөд энэ нь телефон утаса шиглах болон интернетээр үйлчлүүлэх боломжийг зэрэг олгодог юм.
ь  Кабелийн телевизийн шугамCable  modem
Телевизийн кабелийг ашиглан интернетэд холбогдох төхөөрөмж юм.
ь  Хиймэл дагуулын модемSatellite modem
Хиймэл дагуулын хүлээн авагчийг ашиглан интернетэд холбогдох боломжийг олгодог модем юм.
ь  Утасгүйхолболт - Wireless
Хүссэн газраасаа интернетэд утасгүй холболтоор холбогдох боломжийг олгоно. 
http://chuka0302.blog.gogo.mn/read/entry478036 

Хатуу диск

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Western Digital WD400 3.5" хатуу дискийн дээд болон доод тал
Хатуу диск (англ. hard disk, hard disk drive) нь компьютерт мэдээлэл хадгалах зориулалт бүхий төхөөрөмж юм. Зарим тохиолдолд HD, HDD гэсэн товчилсон нэрийг хэрэглэх нь байдаг. Хатуу диск нь мэдээлэлийг хадгалахдаа соронзон орныг ашигладаг.
MAXTOR , Western digital, IBM бол HDD-ийн лидерүүд юм. IDE хатуу диск нь минутанд 5400, 7200 удаа эргэх хурдтай. SCSI хатуу дискүүд 10000, 14000-ийн хурдтай байдаг. Мэдээлэл хайх хугацаагаар нь хатуу дискийг чансаалдаг. Maxtor-ын дамжуулах хурд 133 мб/сек, харин Western digital Buffer нъ 8 мб болсноороо биe биeэсээ давуутай болсон. MB RAID технологитой бол түүнийг ашиглах үед яг ижил загварын 2 ширхэг HDD хэрэгтэй болдог. ATA100, ATA133 бас болдог аж.
Хатуу дискийг компьютерийн эх хавтантай холбох хэд хэдэн төрлийн интерфэйс байдаг. Одоогоор хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй интерфэйс бол IDE интерфэйс юм. Энэ төрлийн интерфэйс нь хямд үнээр олон жил өргөнөөр ашиглагдаж буй боловч хамгийн хурдан нь биш юм. Сүүлийн жилүүдэд SATA интерфэйс гэрийн компьютерийн зах зээлд түгээмэл болж байна. Энэ интерфэйс янз бүрийн хурд протокол бүхий хэд хэдэн дэд категориор өндөр хурдаад өгөгдөл солилцох бололцоог олгодог. Өндөр хүчин чадлийн програм ажиллаж буй биснесс зориулалтын серверт SCSI интерфэйсийг ихээхэн хэрэглэгддэг. SAS (Serial Attached SCSI) Hard Drive Сүүлийн үед серверт энэхүү төрлийн хатуу дискийг өргөн хэрэглэж байгаа. Мөн SSD төрлийн диск хэрэглээнд нэвтэрч эхлээд байна. Орчин үед мэдээлэл боловсруулах хэрэглээ өсөж байгаатай уялдан их хэмжээний мэдээллийг богино хугацаанд боловсруулах шаардлага гарч ирж байгаа билээ. Үүнтэй уялдан хатуу дискийн технологид эрс өөрчлөлтүүд ихээхэн гарах шинжтэй байна.
Уян диск
Дискийн төхөөрөмж
Диск ашиглахын тулд дискийн төхөөрөмж хэрэгтэй. Дискийн төхөөрмж нь дискэн дээр бичигдсэн өгөгдлийг унших, бичих
-    Read (унших)- хадгалах төхөөрөмж бичигдсэн өгөгдлийг электрон сигналд хувирган  RAM руу зөөх. Өөрөөр хэлбэл унших гэдэг нт дискэн дээр байгаа өгөгдлийг унших гэсэн үг юм.
-    Write (бичих)- компьютерээр боловсруулагдсан электрон өгөгдлийг хадгалах төхөөрмж рүү бичих.
Дискийн төхөөрөмж нь голдуу компьютерийн системийн кабинет дотор байрлана.
Хэрхэн дискийн төхөөрөмж ажилладаг вэ?
1.    Дискийг драйверт хийнгүүт, диск нь хөшүүргийн системийн эсрэг ажилладаг. Нэг levers нь метал таваг эсвэл хаалтыг өгөгдөл бичих муж гаргах зорилгоор нээдэг.
2.    Бусад хөшүүрэг болон араануууд нь дискний хоёр талд бичиж дуустал унших, бичих хоёр толгойг байнга хөдөлгөх үүрэг гүйцэтгэнэ.
3.    Драйверийн хэлхээ бүхий хавтан нь унших, бичих заавар, өгөгдлийг агуулсан сигналыг хүлээн авч, дискнээс эсвэл диск рүү драйверийн контроллёр хавиангаас өгөгдлийг бичих юмуу уншдаг. Цахилгаан хэлхээний хавтан нь зааврыг сигнал болгон хувиргах бөгөөд уг сигнал нь дискний болон унүих, бичих толгойны хөдөлгөөнийг хянадаг.
4.    Мотор нь дискийг эргүүлэх зорилгоор дискний голд байрлах суурийн харалдаа дор байрлана.
5.    Толгой нь зөв байрлалд очингуут, электрон импульсууд толгойнуудын альнэгэнд соронзон талбар үүсгэж дискний дээд болон доод гадаргууд өгөгдлийг бичнэ. Толгой нь өгөгдлийг унших үед, толгойнууд нь соронзон талбарт үйлчлэл үзүүлж, дискэн дээрх хэсгээр үүсгэдэг.
Дискний характеристик
Диск нь дараах шинж чанартай байдаг:
-    Track & sector (зам ба сектор): дискэн дээр өгөгдөл ньтойрог маягаар бичигдэх бөгөөд үүнийг track буюу зам гэнэ. Зам бүр секторт хуваагдана. Сектор нь үл харагдах хэлбэр бүхий хэсгүүд бөгөөд хадгалалтын тусгай зорилгын тулд хэрэглэгддэг. Бичлэгийн нягтшилаас хамаарч дискэн дээр секторын тоо ялгаатай байдаг. (нэг инчид багтах битийн тоо) Ерөнхийдөө нэг секторт 512 байт өгөгдөл хадгална. Компьютераас диск рүү өгөгдлийг хадгалах үед дискэн дээр зам болон сектороор өгөгдлүүд нь түгээгдэнэ. Системийн программ хангамж нь заагчийг ашиглах бөгөд аль сектор, зам нь өгөгдлийг байршуулж байгааг зааж дискэнд эргүүлэлт болон унших бичих толгойн байршлыг тохируулдаг.
-    Форматлаагүй/ форматалсан диск: Шинэ диск худалдан авахад “UNFORMATTED” гэсэн бичигтэ тааралдаж байсан бизээ. Энэ нь дискийг үйлдвэрлэгё нь зам болон секторыг гаргаагүй байна гэсэн үг. Форматална гэдэг нь дискийг ажилд бэлтгэж үйлдлийн систем нь диск нь үйлдлийн систем дээр бичилт хийх боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Зарим диск “FORMATTED IBM” эсвэл “FORMATTED MACINTOSH” гэсэн байх ба энэ нь PC or Macintosh компьютердээ хийхийг зөвлөсөн байна.
-    Өгөгдөл агуулах багтаамж: Бүх дискүүд нь ижил хэмжээний өгөгдлийг агуулж чадахгүй. Дискнүүд нь хоёр талдаа хоёуланд нь бичилт хийх боломжтой байдаг. Гэсэн ч бичих нягтралаас дискийн багтаамж хамаарна. Бичих density  нь дискний гадаргуу дээр нэг инчид бичигдэх битийн тоогоор хэмжигдэнэ. Иймд дискийг high-density (HD), extended- density (ED) гэж хуваадаг. High density-ийн хувьд 3.5 инчийн диск нь 1.44Мбайтыг агуулдаг бол ED-ийн хувьд 2.8MB-ыг багтаана. ED диск нь ED драйверийг ашиглах бөгөөд ED нь HD  дискийг зөвшөөрнө.
-    Write-protect хамгаалалт: энэ нь дискэн дээр элдэв зүйл бичих болон бусад хандалтаас сэргийлдэг. Дискний баруун доод хэсэгт байрлах цоожоор хамгаалалтыг хийж өгдөг.
Дискийг арчлах
-    Дискийн гадаргуун дээр бүү хүр: өгөгдөл бичигдсэн хэсэгт бүү оролд.
-    Дисктэй болгоомжтой харьц: дискэн дээр бүү хүнд жинтэй зүйл тавь.
-    Диск бүхий физик орчноос зайлсхий: нар болон халуунд бүү удаан байлга. Мөн соронзон бүх зүйлээс холдуулах, химийн элементүүдээс зайтай байлгах.
-    Дискийн төхөөрмжид дискийг бүү орхи: Явахдаа дискийг төхөөрөмжөөс нь байнга авч бай.
FLOPPY DISKETTE DRIVE (FDD)
Персонал компьютерийг анх ажилд бэлтгэхэд хамгийн их хэрэгцээтэй байдаг дагалдах төхөөрөмж бол FDD буюу та бидний нэрлэдгээр уян дискний төхөөрөмж юм. FDD нь соронзон оптик буюу соронзон орны тусламжтайгаар биетийн оптик чанарыг өөрчлөх аргад тулгуурлагдан хийгдсэн байна. Тэгвэл FDD чухам ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэдгээс эхлэе.
FDD нь персонал компьютерийн хувьд гадаад санах байгууламж болдог уян дискийг ажилд бэлтгэх түүнд мэдээллийг хадгалах, хадгалагдсан мэдээллийг хуулах, буюу уг мэдээлэлд шууд хандан ямар нэг үйлдэл хийхэд гол удирдлагын буюу холболтын төхөөрөмж болдог байна.
FDD 3.5" ба 5.25" гэсэн хоёр янз байдаг. Харин сүүлийн үед 5.25" ийн FDD-г ашиглах нь ховор болсон билээ.

FLOPPY DISKETTE (Уян диск)
Бага хэмжээний мэдээллийг хадгалах зориулалттай гадаад санах байгууламж юм. Уян дискийг хэмжээгээр нь 2, багтаамжаар 4 хувааж болно. Хэмжээний хувьд 3.5 ба 5.25 инч, багтаамжийн хувьд 3.5"-ийн 1.44mb, 2.88mb, ба 5.25"-ийн 360kb, 1.2Mb гэсэн 4 янз байдаг байна . Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэгддэг нь 3.5"ийн 1.44 mb багтаамж бүхий диск юм.
Уян дискний "Write protect" гэж юу вэ?
Дискэнд файл хуулах, хуулсан файлаа санамсаргүйгээр өөрчлөхөөс болон түүнийгээ вирустүүлэхгүй байх нь уян диск ашигладаг хүний хувьд чухал асуудал байдаг. Үүнд зориулсан хамгийн бодит хамгаалалт бол доорх зураг дээр сумаар заагдсан хэсэг юм. Энэ нь дискэнд гаднаас ямар нэг мэдээлэл хуулагдахаас хамгаалдаг. 5.25"-ийн дискний хувьд хамгаалалт уг сэтэрхийг бөглөх байдлаар хийгдэнэ. Харин 3.5"-ийн дискэн дээр зориулалтын түгжээг нээлттэй байдалд байлгавал хамгаалалттай харин хаасан байвал диск руу бичиж болно гэж үг.
http://www.dot.mn/archives/1086


No comments:

Post a Comment